Америкийн кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотноо боллоо. Тус наадмын шилдгүүд тодорч дууслаа.
Жүжигчин Мишель Ёо Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “Everything Everywhere All at Once” киногоороо хүртэж, Оскарын шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй жүжигчин боллоо.
Түүний шагналыг жүжигчин Холли Берри гардуулсан бөгөөд тэрбээр 2002 онд "Monster's Ball" киногоор Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй болж байсан юм. Тэрбээр, шагнал гардаж авахдаа "Яг одоо намайг үзэж суугаа бяцхан охид, хөвгүүддээ зориулж хэлэхэд энэ бол найдвар, боломж гэж байдгийн гэрэлт цамхаг. Том мөрөөдөж чадвал биелэж болдог гэдгийн баталгаа.
Эмэгтэйчүүдэдээ хандаж хэлэхэд, хэн нэгэн чиний оргил үе өнгөрсөн гэвэл битгий тоо. Хэзээ ч битгий бууж өг. Энэхүү шагналаа ээждээ, дэлхий дээр байгаа бүр ээжүүддээ зориулж байна. Тэд л жинхэнэ супер баатрууд, тэд байгаагүй л бол бидний хэн ч өнөөдөр ингээд байж байхгүй байсан.
Эх сурвалж: BBC
Н.Батзаяа