ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилготой уралдаан зарлажээ

O.Admin
2023-03-13

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

ШАЛГАРУУЛАЛТ: Уралдааны шалгаруулалт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  2019 оны А/64 тоот тушаалын дагуу хоёр үе шаттай явагдана. Тодруулбал, 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн хоёр ангилалд доорх салбаруудад шалгаруулна.

1.Уул уурхай, олборлолт

2.Барилга

3.Боловсруулах үйлдвэрлэл

4.Эрчим хүч

5.Зам тээвэр

6.Төрийн болон үйлчилгээ /эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар/ гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.