ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ: Хятадын армийг гүтгэхээ зогсоохыг АНУ-д анхааруулав

O.Admin
2023-03-17

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр АНУ-ыг Хятадын армийн талаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, гүтгэхээ даруй зогсоохыг анхаарууллаа.

Тодруулбал, Хятадын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй “Хятадын арми гадаадын цэргийн хүчинтэй агаарын болон  тэнгисийн мөргөлдөөнийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэж, дэлхийн энх тайвны төлөө тууштай хүчин байсаар ирсэн” хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Хятадын армийн талаар саяхан хийсэн тайлбартай холбогдуулан сэтгүүлчдийн  асуултад хариуллаа.

Мөн  тэрээр Шинэ эриний Хятадын батлан хамгаалах цагаан номд Хятад улс олон улсын хууль тогтоомжийн дагуу бүх улс орны усан онгоцоор зорчих эрх чөлөөг тууштай дэмжиж, далайн гарцын аюулгүй байдлыг хамгаална гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл АНУ үүний эсрэг зүйлсийг хийж байна.  АНУ-ын тал албадлага хэрэгжүүлэхийн тулд ноёрхогч цэргийн хүчээ ашиглан дэлхий даяар дарам шахалт үзүүлж, салган тусгаарлах, дайн байлдааны үйл ажиллагаа явуулж, сөргөлдөөнийг өдөөж байгаа нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хамгийн том аюул учруулж байна” хэмээн  дурьдсан юм.

Түүнчлэн Хятадын арми бусад орны цэргийн хүчинтэй хамтран НҮБ-ын зорилго, зарчмыг тууштай хэрэгжүүлж, олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж,  хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг байгуулахад  хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэв.

 

Эх сурвалж: Шиньхуа

Н.Батзаяа