ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад-Европ чиглэлийн анхны ачааны галт тэрэгний шууд үйлчилгээг эхлүүллээ

O.Admin
2023-03-17

Хятад улсын нийслэл Бээжин хотоос анх удаа Хятад-Европыг шууд холбосон ачааны галт тэрэгний цуваа замдаа гарлаа. Тодруулбал, өчигдөр буюу пүрэв гаригийн өглөө 55 чингэлэг ачсан ачааны галт тэрэг Бээжингээс Оросын нийслэл Москваг чиглэн хөдөлсөн байна. Барилгын материал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас зэрэг бараа ачсан ачааны галт тэрэг Бээжин хотын зүүн хойд хэсэгт орших Пингу дүүргийн ложистикийн төвөөс хөдөлж, Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ны Манжуур боомтоор дамжин Оросыг зорих ажээ. Галт тэрэг ойролцоогоор 9000 км замыг туулж, 18 хоногийн дотор Оросын нийслэл Москва хотод хүрэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнө нь Хятад улс бараа бүтээгдэхүүнээ Европ руу илгээхийн тулд эхлээд Хэнань эсвэл Хэбэй муж руу илгээдэг байжээ. Харин энэхүү шууд ачааны галт тэрэгний үйлчилгээг эхлүүлснээр бараа бүтээгдэхүүнээ Бээжингээс Европ руу шууд илгээх боломжтой болсон төдийгүй ложистикийн зардлыг бууруулж, тээврийн үр ашгийг дээшлүүлж байгаа аж. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь бизнес эрхлэгчдэд хөгжих шинэ боломжийг нээж өгч байна хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэжээ.

Мөн энэ жил Хятадын “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой тохиож байгаа юм.   Энэхүү Хятад-Европын шууд ачааны галт тэрэг нь Хятадын 108 хотыг Европын 25 орны 208 хоттой холбоно.

Эх сурвалж: Шиньхуа агентлаг

Н.Батзаяа