ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ираны Ерөнхийлөгч Раисиг Саудын Араб улсад айлчлахыг урьжээ

O.Admin
2023-03-20

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисиг Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан хэмээн Ираны тал мэдээллээ.  Ираны талаас хаан Салманаас ирсэн захидалд урилгын талаар бичсэн гэж байгаа боловч Саудын Арабын талаас хараахан хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Ойрхи Дорнодын сүүлийн үеийн түүхэнд тус хоёр үндэстний дайсагнал зонхилж байсан бөгөөд энэхүү харилцаа Хятад улсын зуучлалаар шинэ түвшинд хүрээд буй юм. Хоёр улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсоноос хойш ердөө долоо хоног өнгөрчээ.

Ираны өндөр албан тушаалтан Мохаммад Жамшиди Саудын Арабын нийслэл Риядад айлчлах урилгын талаар твиттер хуудсандаа ноён Раиси уг урилгыг талархан хүлээн авсан талаар дурдаад  "Иран хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” хэмээн онцолжээ.

Мөн Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан сэтгүүлчдэд хэлэхдээ, "Хоёр улс Гадаад хэргийн сайдын түвшинд уулзалт хийхээр тохиролцсон бөгөөд гурван боломжит байршлыг санал болгосон" гэв. Мэдэгдэл хийх үеэр тэрбээр уулзалт болох байршлуудыг нэрлээгүй бөгөөд хэзээ болох талаар ч хэлээгүй байна.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа