ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НҮБ: Сомалид болсон ган 43 мянган хүний аминд хүрсэн

O.Admin
2023-03-21

Сомалийн Засгийн газар болон НҮБ-аас гаргасан шинэ тайланд  өнгөрсөн жилийн хэд хэдэн удаагийн ган гачигийн дараа Сомалид 43 мянга орчим хүн нас барсан хэмээн дурджээ. Энэ нь Африкийн Эврийн орнуудад ган гачигаас болж амиа алдсан иргэдийн анхны албан ёсны тоо юм. Амиа алдагсдын тал хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.

Хямрал дуусаагүй байгаа бөгөөд энэ оны эхний зургаан сард 18-34 мянган хүн нас барж болзошгүй. 2011 онд Сомалид өлсгөлөн болж сая гаруй хүн амь үрэгдэж байжээ.  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) төлөөлөгч Доктор Мамунур Рахман Малик "Бид үхлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой. Хүний амь насыг аврахын тулд цаг хугацаатай уралдаж байна. Бидний гар хумхин суусны золиос нь хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүс юм. Бид эмгэнэлт явдлын гэрч болж, найдваргүй, арчаагүй байдлаар үхэх болно" хэмээжээ.

НҮБ энэ жил Сомалийн ган гачигтай тэмцэх төлөвлөгөөнд 2.6 тэрбум доллар (2.1 тэрбум фунт стерлинг) хэрэгтэй байгаа тухай мэдэглээ. Одоогийн байдлаар санхүүжилтийн 15 хүрэхгүй хувийг бүрдүүлээд байгаа аж.

Н.Батзаяа