ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лос-Анжелес хотын зүүн өмнөд хэсэг хар салхинд нэрвэгджээ

O.Admin
2023-03-23

Өчигдөр буюу лхагва гарагт Лос-Анжелес хотын зүүн өмнөд хэсэгт орших нэгэн хотод ховор тохиох салхи болжээ. Албаныхан энэхүү шуургыг хар салхи хэмээн тодорхойлсон бөгөөд хар салхи Монтебелло хотын аж үйлдвэрийн бүсэд туссан гэж тус хотын Олон нийтийн мэдээллийн ажилтан Майкл Чи хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

Мөн хар салхины улмаас нэг хүн гэмтэж, 17 барилга эвдэрч, үүний 11 барилгыг ашиглахад хэтэрхий аюултай гэж Гал түймрийн албаныхан тогтоожээ.

Одоогийн байдлаар Лос-Анжелес дахь Үндэсний цаг уурын албанаас лхагва гарагийн оройн шуургыг хар салхи гэдгийг баталсан ч хохирлыг үнэлж байгаа тул EF үнэлгээ өгөөгүй байна. Калифорнид хар салхи ховор тохиолддог бөгөөд жилд дунджаар 10-аас цөөн тохиолдол байдаг аж.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа