ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын бизнес эрхлэгчид БНХАУ-ыг мөнгөө зарцуулах газар биш хэмээжээ

O.Admin
2023-03-23

Хятад дахь Америкийн Худалдааны Танхимын (AmCham China) ерөнхийлөгч Майкл Хартын хэлснээр, АНУ-ын компаниуд Хятад улсад бизнес эрхлэхэд урт хугацаандаа илүү сөрөг хандлагатай болж байгаа аж. 

Мөн дэлхийн хамгийн том эдийн засгийн хоёр хүчирхэг гүрний хооронд хурцадмал байдал үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү сөргөлдөөн нь бизнес хийх нөхцөлийг маш хэцүү болгосон гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден нарын Засгийн газар хооронд Украин, коронавирус, Тайвань, Тикток зэрэг санал зөрөх асуудал ихэссэн бөгөөд хоёр талын сөргөлдөөн бизнесийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж байгаа аж.

Тухайлбал, Хятад дахь Америкийн Худалдааны Танхимын (AmCham China)-аас жил бүр гишүүдийн дунд судалгаа авдаг бөгөөд 900 гаруй гишүүнийхээ дунд явуулсан судалгаагаар гишүүдийн дийлэнх буюу 55 хувь нь Хятадыг хөрөнгө оруулалтын тэргүүлэх гурван чиглэл буюу бизнесээ хөгжүүлэх зорилгоор мөнгөө зарцуулах газар биш гэж үзэх болжээ. Энэ нь судалгаанд оролцогчид Хятад дахь бизнесийн орчинд сэтгэл зовниж эхэлсэн үр дүнг харуулсан анхны тохиолдол аж.

Хятад дахь АНУ-ын бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол хүчин зүйл нь хоёр талын харилцааны тодорхойгүй байдал гэж үзэх хүмүүсийн тоо сүүлийн нэг жилд 10 хувиар өсч, 66 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ Хятад улс гадаадын компаниудыг хүлээж авах нь багассан гэж үздэг хүмүүсийн тоо 49 хувь хүртэл өссөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оюуны өмчийн хулгай, худалдааны алдагдал зэрэг шударга бус худалдааны практикийн эсрэг худалдааны дайнаа эрчимжүүлж, 60 тэрбум ам.долларын (49 тэрбум фунт стерлинг) Хятад бараанд татвар ногдуулснаас хойш таван жил болж байна. Үүний эсрэг Хятад ч мөн хариу арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: BBC

 

Н.Батзаяа