ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Төв банк санхүүгийн хямралыг үл харгалзан бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ

O.Admin
2023-03-23

АНУ-д дарааллаад хэд, хэдэн банк дампуурсан бөгөөд энэхүү дампуурлууд нь санхүүгийн хямралыг нэмэгдүүлж болзошгүй гэх болгоомжлолыг үүсгээд байсан талаар BBC мэдэгдлээ. Гэвч эдгээр эрсдлийг үл харгалзан АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ.

Холбооны нөөцийн сан үндсэн хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, банкны системийг "уян хатан" гэж нэрлэсэн байна. Гэвч банкуудын дампуурлын үр дагавар нь ирэх саруудад эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулав. Холбооны нөөцийн сан үнэ тогтворжуулах зорилгоор зээлийн зардлаа өсгөж байгаа ч  өнгөрсөн жилээс эхлэн зээлийн хүү огцом нэмэгдсэн нь банкны системд хүндрэл учруулжээ.

Энэ сард АНУ-ын хоёр банк болох Silicon Valley Bank болон Signature Bank дампуурсан бөгөөд зээлийн хүүгийн өсөлт нь уналтад ороход зарим талаар нөлөөлжээ. Зээлийн хүү өсөх нь  бондын үнэ цэнийг бууруулж болзошгүй аж. Ингэснээр банкууд их хэмжээний бондын багцыг эзэмшиж, улмаар ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байна.

Эх сурвалж:BBC

Н.Батзаяа