ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ дахь хувийн сургуульд зэвсэгт этгээд халдаж, зургаан хүн амиа алджээ

O.Admin
2023-03-28

Өнөөдөр АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотын Ковенант сургуульд буутай гэмт этгээд халдсан гэрэг гарчээ. Халдлагын улмаас гурван хүүхэд, гурван том хүн амиа алдаж, хэд хэдэн хүүхэд шархадсан байна.

Гэмт этгээд нь 28 настай Одри Хейл гэгч бөгөөд цагдаа нар түүнийг трансжендэр болохыг тогтоосон байна. Мөн түүнийг хувийн сургуулийн оюутан байсан гэж таамаглаж байгаа аж. Сэжигтэн этгээд халдлага хийх зориулалттай хоёр зэвсэг, гар буутай байсан бөгөөд  хоёрыг нь хууль ёсны дагуу худалдаж авсан байжээ. Түүнээс гадна гэмт этгээд мөн тунхаг бичиг болон сургуулийнхаа нарийвчилсан газрын зургийг авч явж байсан бөгөөд газрын зураг дээр сургуулийн орох цэгүүдийг тэмдэглэсэн байжээ. Гэмт этгээд цагдаа нартай буудалцах үеэрээ амиа алдсан байна.

Тус сургууль нь сургуулийн өмнөх наснаас зургаадугаар анги хүртэлх 11-12 насны 200 сурагчтай хувийн христийн сургууль аж. Тус улсын Цагдаагийн газрын мэдээлснээр АНУ-д олон нийтийн газар гал нээсэн эмэгтэй гэмт хэрэгтнүүд маш ховор байдаг. Холбооны мөрдөх товчооны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад 2021 онд зэвсэг хэрэглэсэн нийт хэргийн 98 хувьд эрэгтэйчүүд оролцсон байна. 2000-2018 он хүртэл 250 идэвхтэй зэвсэгт халдлага гарсны ес нь эмэгтэйчүүдтэй холбоотой болохыг Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа