ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-д байлдааны онгоц осолдож, олон хүн амиа алджээ

O.Admin
2023-03-31

АНУ-ын армийн Агаарын довтолгооны хоёр нисдэг тэрэг сургуулилтын үеэр санамсаргүй мөргөлдсөний улмаас олон хүн амиа алдсан хэрэг гуравдугаар сарын 29-нд болжээ.

Хэргийн талаар "Нью-Йорк таймс" сонинд мэдээлснээр осол гуравдугаар сарын 29-ний оройн 22:00 цагийн үед болсон байна. АНУ-ын армийн агаарын довтолгооны 101-р дивизийн хоёр HH-60 нисдэг тэрэг Форт Кэмпбеллийн цэргийн ойролцоо агаарын сургуулилт хийж байх үедээ мөргөлдөж, осолджээ.

Кентакки мужийн орон нутгийн хэвлэлд мэдээлснээр ослын газар  онцгой байдлын алба хаагчид яаралтай очиж тусламж үзүүлсэн бөгөөд ослын улмаас олон хүн амиа алдсан болохыг хэргийн газар байсан АНУ-ын армийн цэрэг баталжээ.

Форт Кэмпбелл бол АНУ-ын агаарын довтолгооны 101-р дивизийн төв байр юм. HH-60 "Pave Hawk" нисдэг тэрэг нь голчлон байлдааны эрэн хайх, аврах, туслах үүрэг гүйцэтгэхэд ашиглагддаг байна. Тус онгоц нь 3-4 багийн гишүүнтэй бөгөөд 11-14 сөнөөгчийг тээвэрлэх хүчин чадалтай аж.

Н.Батзаяа