ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д зорчиж буй иргэдийн анхааралд

O.Admin
1 цагийн өмнө

Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байна. БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарна уу.

БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээлгэн торгуулах, мөн цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.

Иймд иргэн Та бүхэн хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцан хууль бусаар оршин суух нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлнэ үү. Оршин суух хугацаагаа дараах байдлаар шалгаж болно.

БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” хэсгээс өөрийн оршин суух хугацааг шалгах боломжтой. Иргэн танд БНСУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНСУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ:

Embassy of Mongolia in Seoul

Цахим шуудан: [email protected]

Утас: 82 (2) 798 3464, 82 (2) 798 1950

Шуурхай утас: +82 01082053464

Пусан хот дахь Консулын газар:

Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар

Цахим шуудан: [email protected]

Утас: 051 (465) 9996, Факс: 051 (465) 9997

Шуурхай утас: +82 010 7728 7447