ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

CNN: 2023 онд яагаад Монгол явах ёстой вэ?

O.Admin
2023-04-06

"Монгол орны алслагдмал байдал, богинохон зуны улирал нь аялагчдын анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Тус улс олон улсын жуулчдад нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх, дэд бүтцээ сайжруулах замаар аялал жуулчлалын салбарт улам бүр нээлттэй болж байгаа тул 2023 он бол Монгол руу аялахад хамгийн тохиромжтой цаг байж магадгүй юм" хэмээн CNN онцолсныг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна.

Аялагчид та бүхэн олон жилийн турш мөрөөдөж байсан Монгол руу явах аяллаа яг одооноос төлөвлөх ёстой 10 шалтгааныг тэд нэрлэжээ. 

Визгүй зорчих орнуудын жагсаалт нэмэгдэв

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зорчих жил” болгон зарласнаар 2025 оныг дуустал 34 орны иргэд Монгол улсад визгүй зорчих боломжтой боллоо. Тухайлбал, Дани, Франц, Грек, Итали, Норвеги, Испани, Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Европын хэд хэдэн улсыг нэмжээ. Ингэснээр  тус улсын визээс чөлөөлөгдсөн жагсаалтад орсон улс болон нутаг дэвсгэрийн нийт тоо 61 болж байна.

650 сая долларын өртөгтэй шинэ нисэх онгоцны буудал

Олон жилийн саатал, дэлхий нийтийг хамарсан тахал өвчин болон хэд хэдэн маргааны эцэст шинээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал 2021 оны зун ашиглалтад орсон.

Энэхүү шинэ онгоцны буудал нь жилд гурван сая орчим зорчигч хүлээн авах чадалтай (хуучин нисэх онгоцны буудлаас хоёр дахин их), 500 шинэ онгоцны зогсоол, дэд бүтэц нь дотоодын болон олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, тус улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Нисэх онгоцны буудал нээгдсэнээс хойш EZNIS Airways-аас Хонг Конг руу хийх нислэгүүдийг дахин эхлүүлсэн бөгөөд одоогоор АНУ руу шууд нислэгээ сэргээх яриа хэлэлцээ хийж байна. 

Орчин үеийн шинэ музей

Саяхан нээгдсэн Чингис хааны музей нь Монголын түүхийг үзэсгэлэнтэй, шинэлэг байдлаар харуулдаг. 2000 гаруй жилийн түүхтэй 10,000 гаруй олдвортой тус музейгээс  Монголчуудын болон тэдний үүсгэн байгуулсан эзэнт гүрний түүхийг харах боломжтой. Музей нийт найман давхар бөгөөд олдворуудыг зургаан байнгын, хоёр түр үзэсгэлэнгийн танхимд хуваан олон нийтэд дэлгэж байна. Хөтөчтэй аялалыг Бямба, Ням гараг бүр 10:00-16:00 цагийн хооронд англи хэл дээр үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

Coachella-д өгсөн Монголын хариулт

Ихэнх хүмүүс Монгол орны тухай бодоход хөгжмийн наадам болон дэлхийн хамгийн том элсэн цөлийн зүрхэнд орших байгаль хамгаалахад чиглэсэн урлагийн байгууламжууд зэрэг  санаанд буудаг. Гэхдээ энэ бүхэн Playtime, Spirit of Gobi, INTRO Electronic Music Festival, Kharkhorum 360 Visual Art & Music Experience зэрэг фестивалуудын ачаар өөрчлөгдөж байна.

Монголын эрийн гурван наадам

Жил бүрийн наадмын үйл ажиллагаа нь Монгол Улсад зочлох сайхан шалтгаан байсаар ирсэн. Гэвч энэүү наадам нь дөнгөж 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм.  2023 он бол наадамд оролцох сайхан цаг юм. Их эзэн Чингис хааны үеэс дайн байлдааны хооронд бэлтгэлтэй байлгахын тулд морь уралдуулах, бөх барилдах, сур харвадаг байсан.  100 жилийн өмнө л баяр наадам болон тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Монгол уран бичлэг

Монголын хамгийн эртний уламжлалын нэг бол Монгол бичиг юм. Уламжлалт монгол бичгийг дээрээс доошоо бичиж, зүүнээс баруун тийш уншдаг. Сүүлийн жилүүдэд монгол бичгийг нийтээр хэрэглэж, дахин сэргээж байна. Хархорум дахь “Эрдэнэсийн хүрээ” монгол бичгийн уран бичлэгийн төвд зочилж, уран бичээч Пүрэвийн Тамир Самандбадраагаас энэхүү соёлын чухал өвийн талаар суралцаж, түүний бүтээлээс сонирхох боломжтой.

Бүргэдтэй анчид

Husqvarna-н шинэ Norden 901 Expedition мотоциклийг Nomadic Off-Road-ын шинээр зарласан Eagle Hunter Tour-тай хослуулснаар та Монгол дахь хамгийн хурдтай, хүчтэй сайхан адал явдлыг мэдрэх боломжтой. Энэхүү аялал нь Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл 1700 километрийн зайд бөгөөд зургаан морьтон аялах юм. Та мөн Монголын алдарт бүргэдчидтэй уулзах болно.

Скандинавын загвар Монголд нэвтэрч байна

Сэлэнгэ аймгийн зүрхэнд, Ерөө голын эрэг дээр байрлах “Yeru Lodge” хотхоныг 2017 онд Монголд анх айлчилсан Норвеги улсын үүсгэн байгуулагч  Эйрик Гулсруд Жонсены бүтээл билээ. Скандинавын хэв маягийн хамгийн  ресторан, хоолны газар, зочдод зориулсан иж бүрэн тохижуулсан гэр, хоёр петанк талбай, каяк, жолоодлогын талбай, уулын дугуй, йогийн талбай бүхий уг буудал нь байгальд дурлагчдын очих газар юм.

Сүлжээнээс бүрэн тусгаарлагдсан тус буудал нь нарны зай, дулааны халаалтыг ашигладаг. Мөн бүх ус нь худгаас гардаг бөгөөд ашигласан усаа  дахин боловсруулдаг. Нэмж дурдахад тус буудал нь ашигласан бүх шил, металл, хуванцараа дахин боловсруулж, хүнсний хог хаягдлыг шууд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал тарихад ашигладаг бордоо болгон хувиргадаг. Энэхүү зочид буудал 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөж байна.

Орчуулсан: Н.Батзаяа 

Эх сурвалж: CNN