ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Трамп шүүх хуралд оролцож, хэргээ хүлээхээс татгалзжээ

O.Admin
2023-04-06

АНУ-ын экс Ерөнхийлөгчийг Нью-Йорк хотын шүүхээс бизнесийн үйл ажиллагаатай нь холбогдуулан нийт 34 зүйл ангиар эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж, шүүхэд дуудсан билээ. Тус шүүх хурал өчигдөр болж, Манхэттен дахь шүүх хуралд ирэхдээ арав орчим хамгаалалтын машинаар хамгаалуулан ирсэн байна.

Шүүх хурал сэтгүүлч, олон нийтэд хаалттай байдлаар нийт хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилжээ. Шүүх хурлын үеэр Дональд Трамп  бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн 34 хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.

Мөн шүүхийн гадна түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид цугларчээ. Тэрбээр шүүх хурлын дараа олон нийтэд хандаж хэлэхдээ, "Энэхүү хэрэг нь 2024 оны сонгуультай холбогдуулан өөрийг нь гүтгэх гэсэн оролдлого бөгөөд бизнесийн бүртгэлтэй холбогдуулан 34 зүйл анги үүсгэн гэмт хэрэг тулгаж буй нь  “доромжлол” юм" хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа