ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтан сүмийн ойролцоо дэлбэрэлт болсны дараа таван сэжигтнийг баривчилжээ

O.Admin
2023-05-12

Энэтхэгийн хойд хэсгийн цагдаа нар Сикхизмын хамгийн ариун сүм болох Амритсарын Алтан сүмийн ойролцоо энэ долоо хоногт гар хийцийн хэд хэдэн тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэгт холбогдуулан таван сэжигтнийг баривчилжээ.

Пенжаб мужийн цагдаагийн дэд комиссар Гаурав Ядав пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тавдугаар сарын 6, тавдугаар сарын 8, тавдугаар сарын 10-ны шөнө дунд орчимд Сикхизмын ариун судар байрладаг сүмийн гадаа дэлбэрэлт болсон байна. Өнгөрсөн бямба гаригт гарсан эхний хэрэг бол сэжигтнүүдийн нэг нь 200 орчим грамм тэсрэх бодис агуулсан  тэсрэх бөмбөгийг барилгын орой дээрээс уутанд хийж буулгасны дараа дэлбэлсэн” хэмээн мэдээлэл өгчээ.

Мөн хоёр дахь бөмбөгийг даваа гарагийн үүрээр мөн ийм байдлаар дэлбэлсэн гэж мэдээлэл өгсөн ч цагдаа нар гурав дахь дэлбэрэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд нийт гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог гаргаагүй байна.

CNN News-18 мэдээлснээр эхний дэлбэрэлтийн улмаас  нэг хүн, хоёр дахь дэлбэрэлтийн улмаас зургаан хүн шархадсан байна.

Цагдаа нар гурав дахь дэлбэрэлтийн үеийн камерын бичлэгнээс сэжигтнүүдийг илрүүлсэн байна. Тэдний хоёр  нь бөмбөгийг угсарч дэлбэрэлт үйлдсэн хэрэгт, хоёр нь материал нүүлүүлэхэд тусалсан хэргээр баривчлагджээ.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа