ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оросуудад эзлэгдсэн Луганск хотод томоохон дэлбэрэлт болсон байна

O.Admin
2023-05-13

Украины зүүн хэсгийн Луганск хотод Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн билээ. Уг хот нь  Москвагийн "тусгай цэргийн ажиллагаа"-ны чухал зангилаа болсон газар бөгөөд  тус хотод дэлбэрэлт болсон гэж орон нутгийн албаныхан мэдэгджээ.

Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс (ЛПР)-ын тэргүүн Леонид Пасечник уг халдлагад Украиныг буруутгаж, үүнийг "Киевийн террорист дэглэмийн энгийн иргэдийг айлган сүрдүүлэх гэсэн ээлжит оролдлого" гэж нэрлэсэн байна.

"Гал сөнөөгчид болон онцгой байдлын бүх алба хаагчид ослын газарт ажиллаж байна. Ослын нөхцөл байдал, хохирогчдын талаарх мэдээллийг тодруулж байна" хэмээн CNN-д мэдээлжээ.

Хотын аж үйлдвэрийн бүсэд хоёр пуужин харвасан бөгөөд  Украинд үйлдвэрлэсэн "Гром" пуужингийн системийг ашигласан хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа