Хятад, Австрали хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан хороо зэрэг дээд түвшний эдийн засаг худалдааны яриа хэлэлцээний механизмыг сэргээхээр тохиролцлоо.
Бямба гарагт Хятадын Худалдааны яамны хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, Бээжинд болж буй Австралын худалдааны сайд Дон Фаррел болон Хятадын Худалдааны сайд Ван Вэнтао нарын хамтаар ахлуулсан Хятад, Австралийн эдийн засгийн сайд нарын хамтарсан комиссын 16 дахь удаагийн уулзалтын үеэр энэхүү асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааг дахин эхлүүлэхээр тохиролцсон байна.
Хятад улс Австралийн хамгийн том худалдааны түнш, Австрали бол Хятадын худалдааны найм дахь том түнш юм. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2023 оны эхний улиралд хоёр талын худалдааны нийт хэмжээ 58 тэрбум 790 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,9 хувиар өссөн байна.
Хятад, Австралийн эдийн засгийн сайд нарын хамтарсан комисс хамгийн сүүлд 2017 онд хуралдсан. Дараагийн жилүүдэд хүйтэн дайны үеийн сэтгэхүй, үзэл суртлын ялгаварлан гадуурхалтаас үүдэн Хятад, Австралийн дээд түвшний солилцоонд нөлөөлсөн тухай Хятадын эдийн засгийн шилдэг төлөвлөгч мэдэгдэв. 2021 оны тавдугаар сард Хятад, Австралийн стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээний хүрээнд бүх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон билээ.
Эх сурвалж:CGTN
Н.Батзаяа