ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Суданы дүрвэгсдийн нөхцөл байдал хүнд байна

O.Admin
2023-05-16

Суданы нүүлгэн шилжүүлсэн олон зуун мянган иргэд орох оронгүй, хүнд нөхцөл байпалд амьдарч байна.Тэдний ихэнх нь эргийн бүс нутгуудад майханд болон сүүдэртэй газарт хоргодохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээ.

Тодруулбал, сүүлийн долоо хоногт агаарын хэм хэт халалт, усны хомсдол нь аажмаар  дүрвэгсдийн олонхын амьдралын нөхцөл байдлыг дордуулахад хүргэжээ.  тэндхийн хүмүүсийн амьдралыг улам хүндрүүлж байна.

Үүний зэрэгцээ нийслэл Хартум хотод Суданы арми болон 2013 онд бий болсон хүчирхэг хагас цэрэгжсэн бүлэглэл шуурхай дэмжлэг үзүүлэх хүчний хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Албан ёсны мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр сард мөргөлдөөн эхэлснээс хойш дор хаяж 676 хүн амиа алдаж, 5576 хүн шархадсан боловч бодит хохирогчдын тоо үүнээс хамаагүй өндөр байх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: CGTN

Н.Батзаяа