ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөд Солонгосын тамирчин авлигын хэргээр  Хятадад саатуулагджээ

O.Admin
2023-05-16

Төрийн бус ажилчдаас авлига авсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар БНСУ-ын иргэнийг Ляонин мужийн Олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс саатуулсан талаар  БНХАУ-ын ГХЯ мягмар гарагт мэдэгдсэн билээ.

Тодруулбал, БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин БНСУ-ын хөлбөмбөгчин Сон Жун Хог авлига авсан хэргээр Хятадын зүүн хойд хэсэгт цагдаагийн газар саатуулж байгаа талаархи асуусан сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тэрээр Хятад бол хууль дээдлэх ёсыг баримталдаг, холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэдэг орон юм.  Ляонин мужийн эрх баригчид БНСУ-ын Шэньян дахь Ерөнхий консулын газарт мэдэгдээд, БНСУ-ын консулын ажилтнуудад үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: CGTN

Н.Батзаяа