ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аргентин улс инфляцитай тэмцэхийн тулд зээлийн хүүгээ 97 хувь хүртэл өсгөжээ

O.Admin
2023-05-16

Аргентины Төв банк сүүлийн 30 жилийн хугацаанд дээд цэгтээ хүрсэн инфляцийн өсөлттэй тэмцэхийн тулд өнгөрсөн даваа гарагт бодлогын хүүгээ зургаан нэгжээр нэмэгдүүлж, 97 хувьд хүргэжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт төв банкууд инфляцийг дарах гэж тэмцэж байгаа ч өнгөрсөн сард жилийн инфляци 100%-иас дээш өссөн Аргентинд энэ нь онцгой асуудал хэмээн CNN мэдээллээ.

Энэ нь 1990-ээд оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин бөгөөд одоогийн байдлаар Венесуэл, Зимбабве хоёр л Аргентинаас өндөр инфляцитай байгаа аж.

Аргентины төв банк мөн ханшийн өсөлт нь тус улсын мөнгөн тэмдэгт дэх хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж найдаж байна хэмээн даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. Хэт өндөр инфляци нь Аргентины песогийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр гадагшлуулахад хүргэсэн бөгөөд энэ онд түүний ам.доллартай харьцах ханшийг  23%-иар буурахад хүргэжээ.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа