ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украйн Оросын дуунаас хурдан пуужингуудыг устгажээ

O.Admin
2023-05-17

Украйны арми өннгөрсөн шөнө Оросын армийн зүгээс Киев рүү харвасан дуунаас хурдан пуужингуудыг устгасан талаар CNN мэдээллээ.

Тодруулбал, Кинжал хэмээх дууны хурдан пуужин зургаан шихэргийг анх удаа устгасан байна. Мөн Киевийг хүчтэй бөмбөгдсөний улмаас агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем гэмтсэн аж. Тус системийг АНУ-д үйлдвэрлэсэн бөгөөд одоогоор гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Украины Зэвсэгт хүчний дарга, генерал Валерий Залужный хэлэхдээ, орон нутгийн цагаар 03:30 цагийн орчимд өмнөд, зүүн талаас халдаж эхэлсэн” гэв.

Украины арми мягмар гарагт ашигласан зэвсгийнх нь талаар тайлбар өгөхөөс татгалзсан хэдий ч АНУ-ын хоёр албан тушаалтан болон энэ асуудлыг сайн мэддэг барууны албан тушаалтан CNN-д хэлэхдээ, Украины арми Их Британиас өгсөн алсын тусгалтай "Storm Shadow" пуужингуудыг Оросын объектуудад цохилт өгөхийн тулд ашиглаж эхэлсэн хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа