Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн Хятадад хийж буй айлчлал нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүргэж, цаашлаад улс төр, худалдаа, соёлын салбарын олон хамтын ажиллагаанд арын үсэг зурна хэмээн улсын төлөөлөгч мэдэгдэв.
Мирзиеев БНХАУ-д төрийн айлчлал хийх бөгөөд пүрэв, баасан гаригт Шанси мужийн Сиань хотод Ши Жиньпиний даргалах Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Узбекистанаас Хятадад суугаа элчин сайд Фарход Арзиев "China Daily" сонинд ярилцлага өгөхдөө, хамтын хүчин чармайлтын үр дүнд өнөөдөр Узбекистан, Хятадын хоёр талын харилцаа сайжирч, бодит хамтын ажиллагаа бараг бүх салбарт гүнзгийрч байна.
Арзиев “Хоёр улс худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, инновацийн салбарт хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг харилцан сонирхож байна. Үүнээс гадна эрчим хүч, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан, дижиталчлал, цахим худалдаа зэрэг салбарт хамтран ажиллах боломж нээлттэй хэвээр байна” гэв.
Эх сурвалж: ChinaDaily
Н.Батзаяа