Өмнөд Солонгос ирэх сараас эхлэн эмнэлэгт хоёр дахь удаагаа ирж буй өвчтөнүүд болон бие махбодийн болон халдварт өвчний улмаас эмнэлэгт очиж чадахгүй байгаа хүмүүст зориулсан теле анагаах ухааны туршилтын хөтөлбөрийг эхлүүлэхээр зорьж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдэгдлээ. Энэхүү үйлчилгээ нь харилцаа холбооны технологийг ашиглан эмч нар эмчилгээ, оношлогоо, эмчилгээтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.
Тус улсад коронавирусын тахлын улмаас 2020 оноос хойш энэ оны дөрөвдүгээр сар хүртэл телемедицинийн үйлчилгээг түр хугацаагаар зөвшөөрсөн.
Тус яамнаас мэдээлснээр дурдсан хугацаанд нийт 1419 өвчтөн телемедицинийн үйлчилгээ авсан байна.
Туршилтын хөтөлбөрийн хүрээнд жилд нэгээс доошгүй удаа эмнэлэгт ханддаг өвчтөнүүд телемедицинийн үйлчилгээг ашиглах боломжтой.
Харин халдварт өвчнөөр өвчилсөн эсвэл алслагдсан арлууд дээр оршин суудаг хүмүүс, эмнэлгийн байгууллагад очиж чадахгүй байгаа ахмад настан, бие бялдрын бэрхшээлтэй хүмүүс ч үйлчилгээг ашиглаж болох аж.
Өмнөд Солонгосын телемедицинийн үйлчилгээ нь далайн гүний загасчид, алслагдсан арлуудын оршин суугчид гэх мэт хүрэхэд бэрх бүс нутагт амьдардаг хүмүүст дэлхийн хамгийн интернет ашиглан эмч нартай өвчтөнийг холбох замаар чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой байна.
Эх сурвалж: YONHAP AGENCY
Н.Батзаяа