ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орос энэ сард Киев рүү ес дэх агаарын довтолгоог эхлүүлэв

O.Admin
2023-05-18

Украины нийслэл Киев хот энэ сард ес дэх удаагаа ОХУ-ын агаараын довтолгоонд өртжээ.

Киевийн эрх баригчид ирж буй бүх пуужинг устгасан ч агаараас унасан хог хаягдал хоёр дүүрэгт тодорхой хэмжээний хохирол учруулсан гэж Киевийн эрх баригчид мэдэгдэв.

Хар тэнгисийн Одесса боомт руу пуужингийн цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар албаныхан мэдээллээ.

Дэлбэрэлтийн чимээ Винница, Хмельницкий, Житомир зэрэг баруун төвийн бүс нутгуудад ч сонсогдсон байна.

ОХУ-ын нийт 30 пуужингийн 29-ийг нь нэг шөнийн дотор харвасан гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдэв.

Киевийн цэргийн захиргаа "Урьд өмнө үзэгдээгүй агаарын цуврал дайралт хийсээр байна" гэж мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлд нэг шөнийн дотор хийсэн довтолгоонд Орос далавчит пуужин, тагнуулын нисгэгчгүй онгоц ашигласан гэж мэдэгдэв.

Мягмар гарагт Украин "онцгой нягт" довтолгооны нэг хэсэг болгон "Кинжал" хэмээх зургаан хэт авианы пуужинг харвасан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж:BBC

Н.Батзаяа