ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын тусгай элч Украин Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзжээ

O.Admin
2023-05-18

Хятадын тусгай элч Украины хямралын бүх талуудын хооронд итгэлцлийг бий болгож, энхийн хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тус улсад хоёр өдрийн айлчлал хийхдээ онцолжээ.

Хятадын засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба болон бусад өндөр албан тушаалтнуудтай мягмар гарагаас лхагва гарагт тус тусад нь хэлэлцээ хийсэн гэж Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд дурьджээ.

Тэрээр талууд харилцан итгэлцлээ бэхжүүлж, дайсагнасан ажиллагааг зогсоож, энхийн хэлэлцээг баталгаажуулахын тулд зохих хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.тТэрээр Украин, Польш, Франц, Герман, Орос гэсэн Европын таван оронд айлчилж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах асуудлаар янз бүрийн талуудтай хамтран ажиллахаар зорьж байгаа аж.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Зеленский нар утсаар ярьснаас хойш хоёр долоо хоногийн дараа уг айлчлал нь Украины хямралын асуудлаар энх тайвны тал дээр зогсох амлалтаа Хятадын удирдагч Бээжин дахин илэрхийлсэн юм.

Эх сурвалж:CGTN

Н.Батзаяа