Өмнөд Солонгос болон Герман улс цэргийн нууцыг хамгаалах хэлэлцээр хийхээр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, Германы канцлер Олаф Шольц нар батлан хамгаалах салбарын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд туслах зорилгоор цэргийн нууцыг хамгаалах гэрээг яаралтай байгуулахаар тохиролцсон байна.
Өмнөд Солонгосын Ернхийлөгч Юн Германы канцлер Шольцтой дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа хэлэлцээрийн тухай зарлаж, цаг үеийн асуудалтай холбогдуулан хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр хоёр орны удирдагчид тохиролцсон гэжээ.
Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “Хоёр орны батлан хамгаалах, зэвсгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэгт бид санал нэгдлээ.
Бид Өмнөд Солонгос, Германы хооронд цэргийн нууцыг хамгаалах хэлэлцээрийг хурдан байгуулж, батлан хамгаалах салбарын нийлүүлэлтийн сүлжээг жигд ажиллуулахын төлөө хамтран ажиллах болно" гэсэн байна. Мөн тус хоёр улс цэргийн хамтын ажиллагаанаас гадна худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг салбарь хамтыг ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.
Эх сурвалж:YONHAP
Н.Батзаяа