Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ням гарагт анх удаа уулзахдаа Украинд үхлийн бус тусламж үзүүлэхээ амласан талаар YONHAP агентлаг мэдээллээ.
Зеленский Өмнөд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархаж, үхлийн бус нэмэлт тусламж хүссэний дараа Юн амласан гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ли Ду Вун мэдэгдсэн байна.
Тэрээр "Ерөнхийлөгч Украинд хэрэгтэй байгаа эд зүйл, тэр дундаа мина устгах тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машиныг яаралтай хангахын төлөө ажиллана гэж хэлсэн" гэж Ли бичгээр өгсөн мэдээлэлдээ дурьджээ.
Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр буюу Зеленский ОХУ-ын түрэмгийллийн эсрэг улс орныхоо тэмцэлд олон улсын дэмжлэг үзүүлэхээр Хирошимад ирснээс нэг өдрийн дараа болсон байна.
Эх сурвалж:YONHAP
Н.Батзаяа