ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сальвадорын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн 12 хүн амиа алджээ

O.Admin
2023-05-22

Эль Сальвадорын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд бямба гарагт болсон тоглолтын үеэр олон мянган хүн цугласны улмаас эмх замбараагүй байдал үүсэж улмаар 12 хүн нас барж, 100 орчим хүн шархаджээ.

Бямба гарагийн орой Alianza F.C. болон Club Deportivo FAS багууд нийслэл Сан Сальвадор хотын Кускатлан цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн наймд шалгарсан тоглолтоо хийжээ.

Уг тоглолтыг үзэхээр 44 мянга гаруй хөгжөөн дэмжигч хүлээн авах хүчин чадалтай цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий хэсэгт хөл хөдөлгөөн үүссэний улмаас тоглолтыг түр зогсоосон байна. "Сальвадорын хөлбөмбөгийн холбоо Кускатлан цэнгэлдэх хүрээлэнд болсон үйл явдалд гүнээ харамсаж байна" хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Харин Ерөнхийлөгч Наиб Букеле энэ үйл явдлын талаар "бүрэн мөрдөн байцаалт”-ыг үндэсний цагдаа болон Ерөнхий прокурорын газар явуулна. Багууд, менежерүүд, цэнгэлдэх хүрээлэн, билетийн касс, лиг, холбоо гэх мэт бүгдийг шалгана. Гэм буруутай нь хэн ч байсан тэд шийтгэлгүй үлдэхгүй" хэмээн твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа