ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Филиппиний 97 жилийн түүхтэй төв шуудангийн газарт гал гарчээ

O.Admin
2023-05-22

Ням гарагийн орой Филиппиний нийслэл Манила хотын төв шуудангийн газарт томоохон хэмжээний гал гарч, гал сөнөөгчдийн баг долоон цагийн турш галыг бүрэн унтаарахаар ажилласан байна.

Энэхүү барилга нь нийслэлийг дайран өнгөрдөг Пасиг голын дагуух аялал жуулчлалын бусад дурсгалт газруудын ойролцоо эртний Манила хотын түүхэнд дурсгалт газар аж.

Тус шуудангийн газрыг анх 1926 онд барьж, Филиппиний архитектор Хуан М.Ареллано, Томас Мапуа нар бүтээжээ. Дэлхийн 2 дугаар дайны үеэр маш их эвдэрсэн боловч 1946 онд сэргээн босгосон бөгөөд анхны барилга байгууламжийн ихэнх хэсэг нь хадгалагдан үлдсэн байжээ.

Мөн тус барилгыг тус улсын хамгийн эртний шуудангийн газар тул 2018 онд "соёлын чухал өмч" хэмээн  зарласан байна.

Энэхүү барилга Филиппиний хувьд  соёл, урлагийн болон түүхэн ач холбогдолтой томоохон дурсгалт газрын нэг байжээ.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа