Израилийн эзлэн түрэмгийлэгч цэргүүд баруун эргийн хойд хэсэгт орших Наблус хотын Балата дүрвэгсдийн хуаранд өргөн хэмжээний халдлага үйлдэж, гурван палестин хүнийг буудан хөнөөж, байшинг дэлбэлжээ. Мөн зургаан хүн шархадсаны нэг нь хүнд шархадсан байна. Гэрчүүдийн хэлснээр, үүрээр цэргийн арим хуаран руу дайран орж, дээвэр дээр мэргэн буудагчдыг байрлуулсан байна.
Зэвсэгт хүмүүс болон цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарч улмаар гурван хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Мөн цэргүүд хуаран дахь байшингуудад нэвтэрч, нэгжлэг хийж, дэлбэлж, ойролцоох айлуудад хохирол учруулсан байна. Израилийн арми он гарснаас хойш 156 палестин иргэнийг хөнөөж, амь насаа алдсаны 26 нь насанд хүрээгүй, 36 нь Газын зурваст байжээ.
Эх сурвалж: WAFA
Н.Батзаяа