ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жүжигчин Ю А Инь хар тамхины хэргийн нотлох баримтыг устгахыг оролджээ

O.Admin
2023-05-23

БНСУ-ын жүжигчин Ю А Ин хар тамхи хэрэглэсэн хэргээр байцаагдаж байгаа билээ. Жүжигчин Ю А Инийг таван төрлийн хууль бус хар тамхи хэрэглэсэн гэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулан нотлох баримтыг устгахыг оролдсон шинж тэмдгийг цагдаа нар илрүүлсэн гэж албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын цагдаагийн газар (SMPA) 37 настай жүжигчнийг эмнэлгийн бус зорилгоор пропофол, марихуан, кокаин, кетамин, золпидем зэрэг нойргүйдэлд хүргэдэг таван төрлийн эмийг хууль бусаар хэрэглэсэн хэрэгт буруутган баривчлах хүсэлт гаргажээ.

Жүжигчин Ю А Инь өмнө нь өнгөрсөн мягмар гаригийг оролцуулаад хоёр удаа цагдаад байцаалт өгсөн бөгөөд хар тамхины хэргүүдийг няцаасан байна. Тэрээр марихуан татдаг гэдгээ хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн боловч пропофол, кетамин болон бусад төрлийн эмийг эмнэлгийн зориулалтаар ашигладаг хэмээжээ.

Эх сурвалж: YONHAP

Н.Батзаяа