ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад, Франц хоёр Украины хямралын асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлэхээ амлав

O.Admin
2023-05-24

Хятадын засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуй Францын нийслэл Парис хотноо Францын ГХЯ-ны Улс төр, аюулгүй байдлын ерөнхий захирал Фредерик Мондолонитой уулзахдаа “Хятад, Франц хоёр Украины хямралын талаар нийтлэг ойлголттой байгаа бөгөөд хоёр тал олон улсын гол асуудал болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар нягт харилцаа холбоо, зохицуулалтаа нэмэгдүүлэх ёстой” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны дөрөвдүгээр сард хийсэн төрийн айлчлалыг сайшааж, хоёр орны төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, энх тайван, тогтвортой байдал, улс орны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг уриалсан байна.

Мөн Украины хямралыг улс төрөөр зохицуулах тухай байр сууриа илэрхийлсэн 12 зүйл бүхий Хятад улсын баримт бичигт үндэслэн, Хятад улс холбогдох талуудтай яриа хэлцэл, харилцаа холбоогоо эрчимжүүлж, хямралыг улс төрийн аргаар зохицуулах нийтлэг ойлголтоо үргэлжлүүлэн өргөтгөж, аажмаар зөвшилцөлд хүрч, дайсагнасан ажиллагааг зогсоох бат бөх суурь болно хэмээжээ.

Франц, Хятад хоёр улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон гэдгийг Мондолони тэмдэглээд, Украины асуудал зэрэг өргөн хүрээний асуудлаар яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх нь чухал төлийгүй Хятад улс дайны галыг зогсоож, дайсагнасан ажиллагааг зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CGTN

Н.Батзаяа