ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадад айлчлах үеэрээ Москва барууны орнуудаас улам тусгаарлагдаж байгаа тул Орос, Хятадын худалдааны эргэлт энэ онд шинэ дээд амжилт буюу 200 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн онд хоёр талын худалдаа бараг 30 хувиар өсч, 190 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоосон бөгөөд үүнд Хятад Оросоос эрчим хүч худалдаж авснаар голлон нөлөөлсөн байна. Хятадын гаалийн тоо баримтаас үзвэл, энэ онд тэдний худалдаа үргэлжлэн өсөж, эхний дөрвөн сард 41%-иар өсчээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин мягмар гарагт Шанхайд болсон Хятад-Оросын бизнес форумын үеэр хэлсэн үгэндээ "Энэ онд бид хоёр орны удирдагчдын тавьсан зорилтыг биелүүлж, худалдааны нийт хэмжээг 200 тэрбум долларт хүргэнэ гэдэгт би итгэж байна" гэжээ. Мөн тэрээр Хятадтай хийх эрчим хүчний хамтын ажиллагаа нь Оросын " тэргүүлэх чиглэл" хэвээр байх болно хэсээн байна.
Эх сурвалж: CNN
Н.Батзаяа