Өнөөдөр өглөө үүрээр буюу тавдугаар сарын 31-ний өдрийн 06:29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харвасантай холбогдуулан Сөүл хот болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай гэж үзэн иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргажээ.
Улмаар, иргэдийн гар утсанд анхааруулах мессеж очсон ч 06:41 цагт анхааруулгыг цуцлаж, хуурамч мессеж очсон хэмээн иргэдэд залруулгыг хүргүүлсэн аж.. Сөүл хотын сургууль, албан газрууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө 6 цаг 29 минутад Хойд солонгосчуудын хөөргөсөн пуужинг илрүүлсэн аж. Уг пуужин баруун тэнгисийн Эочон арлаас баруун тийш 200 гаруй км-т унажээ.