ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ахмадуудын тэтгэвэр 58-243 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-06

Засгийн газрын хуралдаанаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа  “Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 560 мянга байгааг 750.000 болгоно. Төрийн бусад үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд,  шинжлэх ухаан, соёл зэрэг салбарынхныг мэргэжлийн үйлчилгээ гэж нэрлээд нэг шатлал ахиулна. Харин аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмнэ. Төрийн байгууллагын суурь цалинг  сая төгрөг  болгохоор нэмж оруулж байгаа. Тэтгэврийн зөрүүг ахмадууд хамгийн их ярьдаг. Итгэлцүүрийг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөөгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах үүднээс 30-аад жилийн хугацаанд  зургаан удаа итгэлцүүрийг нэмж байсан. Дээрх арга хэмжээг авснаар тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх суурь тооцооллыг хийгээд төсвийн тодотголоор шинэчилж байна. Мөн тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ” гэж мэдээлсэн билээ. Тэгвэл ирэх сарын 1-нээс бүрэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ 126 -243 мянган төгрөгөөр нэмэгдэх аж. Харин  хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ 58 -239  мянгаар тус тус нэмэгдэх юм байна. Суурь тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэхэд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа бөгөөд Улсын төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдвэрлэхээр болсон юм.