Хүчтэй хуй салхи дэгдсэний улмаас таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж баг, Дорнодын булан гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчимд хүчтэй салхи салхилсны улмаас иргэн Ч-ын таван ханатай гэр нурсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын Газрын ажилтнууд нөхцөл байдалтай очиж танилцсан бөгөөд энэ талаар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.