ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

23 дугаар сургуулийн нойлд камер суурилуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхлэв

O.Admin
2023-09-21

Өнөөдөр буюу  есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хувь хүний халдашгүй эрхэд халдсан байршил буюу ариун цэврийн өрөөнд ямар учир шалтгааны улмаас хяналтын камер байршуулсан талаар тус сургуулийн захирлаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн ХЭҮК-оос мөн ажлын хэсэг ирсэн. Тэдний дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө. Хүүхдийн нойл бага, дунд нийлээд 13 байдаг. Бүгдэд нь байрлуулаагүй, зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор ганц нэг газар байршуулсан" хэмээлээ. 

Уг мэдээллийг анхлан хэвлэл мэдээллийн байгууллагаас цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хяналт шалгалтыг эхлүүлээд байна.