ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Украины зүүн өмнөд хэсгийн 4 мужийг албан ёсоор ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэсний нэг жилийн ойн баяраа нийслэл Москва хотын улаан талбайд сүр дуулиантай тэмдэглэжээ.
Ойг тохиолдуулж, томоохон хэмжээний урлагийн тоглолтыг зохион байгуулсан бөгөөд оросууд төрийн далбаагаа барьж, үйл ажиллагаанд олноороо оролцсон тухай эх сурвалж мэдээлсэн байна. Мөн тоглолтын тайзнаа “Нэг улс, нэг ард түмэн, нэг Орос” гэх үгийг бичсэн байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэг жилийн өмнө буюу 2022 оны есдүгээр сарын 29-нд Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье гэсэн 4 мужийг өөрийн улсын бүрэлдэхүүнд нэгтгэнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд есдүгээр сарын 30-ныг дахин нэгдсэн өдөр хэмээн тунхагласан байдаг.