ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Умард Солонгосын хоёр тамирчин дэлхийн дээд амжилтыг эвдэж, алтан медаль хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-02

“Ханжоу 2022” Азийн 19 дэх удаагийн наадмын хүндийг өргөлтийн хоёр төрөл есдүгээр сарын 30-нд болж, БНАСАУ-ын тамирчид алтан медаль хүртлээ.

Олон жилийн дараа олон улсын тавцанд эргэн ирсэн БНАСАУ-ын хоёр тамирчин хоёулаа дэлхийн дээд амжилтыг эвдэж, медаль хүртсэн байна. Тодруулбал, эмэгтэй 49кг-ын жинд оролцсон Умард Солонгосын тамирчин Ри Сун Гум нийтдээ 216 кг-ыг өргөж, дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тэрбээр 5 жилийн өмнө 48 кг-ын жинд аваргалж байсан бөгөөд энэ удаа хошой алтан медаль хүртсэн нь энэ.

Харин тус улсын хоёр дахь алтан медалийг 55 кг-ын жинд оролцсон Кан Хён Ён нийлбэр дүнгээр 233кг-ыг өргөж, дэлхийн дээд амжилтыг эвджээ. Кан Хён Ёны хувьд өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй аж. Хэдийгээр тус улсын тамирчдыг өөрийн орны тугийн дор тэмцээнд оролцохыг хориглосон ч, шагнал гардуулах ёслолын үеэр БНАСАУ-ын далбааг мандуулсан байна.

China's Xie wins 100m, North Korea set weightlifting records | Reuters

N Koreans smash weightlifting world records after four-year absence - Khmer  Times