ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ээжээ хайртай шүү, бид үхэж байна”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-02

Испанийн зүүн өмнөд этгээдийн Мурсиа хотын шөнийн цэнгээний газарт энэ сарын 1-ний өдрийн өглөө үүрээр гал гарч 13 хүн амь үрэгджээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд гал түймэр хоёр ч шөнийн клубыг дамнан тархсан байна. Мөн 15 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж.  Гал барилгын нэг давхарт эхэлж гарчээ. Тухайн үед барилгад төрсөн өдрийн хүлээн авалт болж байсан байна. Цагдаагийн газрын дарга Дьего Сегал “Барилгын дээвэр нурсан нь хохирогчдын байршлыг тогтоох, галын шалтгааныг тодруулахад хүндрэл учруулж байна” хэмээн хэвлэлд мэдээлжээ.

Шөнийн клубт байсан 28 настай эмэгтэй гал гарч эхлэх үед ээждээ “Ээжээ, тандаа хайртай шүү. Бид үхэж байна” гэх дуут мессежийг үлдээсэн байжээ. Бүсгүй найз залуу болон хэсэг найзуудын хамт хажуугийн Каравака ле ла Круз хотоос зугаацахаар ирсэн байсан аж. Тэрээр амьд эсэх нь одоогоор тодорхойгүй, сураггүй болсон хүмүүсийн тоонд багтаж байна.

At least 13 dead in Spanish nightclub fire | The Guardian Nigeria News -  Nigeria and World News — World — The Guardian Nigeria News – Nigeria and  World News

Мөн дөрвөн хүн угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хотын дарга уг үйл явдлыг “Сүйрэл” хэмээн нэрлэсэн бөгөөд Мурсиа хот даяар гурав хоногийн гашуудал зарлалаа. Тус улсад сүүлийн 30 жилд ийм хэмжээний томоохон гал түймэр гарч байгаа аж.

Nightclub fire kills at least 13 in Murcia in Spain | Reuters

A fire at a nightclub in Spain's southeastern city of Murcia kills 13 | The  Independent