Пакистанд эмч, авто механикч зэрэг бүрэлдэхүүнтэй эрхтний хууль бус худалдаачдын бүлэглэлийг илрүүлжээ.
Бүлэглэлийг өмнө нь эмчилгээний алдаа гаргасан хэргээр 5 удаа баривчлагдаж байсан Фавад Мухтар гэх эмч толгойлж байсан бөгөөд хамгийн багадаа 328 бөөрийг хууль бусаар чинээлэг өвчтөнүүдэд шилжүүлэн суулгасан нь илэрсэн байна. Уг эмчийн мэс заслын туслахаар авто механикч мэргэжилтэй этгээд ажилладаг байжээ. Гэхдээ одоогоор нэрийг нь олон нийтэд зарлаагүй байгаа юм.
Тэд хууль бус эрхтэн шилжүүлэх мэс заслыг хувийн байшиндаа хийдэг байсны зэрэгцээ зарим донорууд нь өөрөө ч мэдээгүй байх тохиолдол гарчээ. Ингэхдээ нэг бөөрийг хамгийн ихдээ 10 сая рупигаар /монгол мөнгөөр 121 сая төгрөг/ зарж байсан аж. Албаныхан тус хэрэгт нийтдээ найман хүнийг баривчлан шалгаж байна. Хууль бус эрхтэний наймаачид Пакистаны Пунжаб мужаас гадна Кашмирт ч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний буруутай үйл ажиллагааны улмаас одоогоор мэдэгдсэнээр гурван хүн нас баржээ.
Үүнтэй төстэй хэрэг энэ сарын нэгдүгээр сард мөн илэрсэн байна. Тодруулбал, сураггүй алга болсон 14 настай хүүгийн бөөрийг хууль бусаар авч, газар доорх байгууламжид орхисон байсныг цагдаагийн алба хаагчид олж байжээ.