Израилыг дэмжсэн сториноосоо болж Кайли Женнер 300 мянган дагагчаа алдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-12

Нийгмийн инстаграмм сүлжээнд хамгийн олон дагагчтай нөлөөлөгч Кайли Женнер Израилыг дэмжиж буйгаа илэрхийлсэн стори нийтэлсний улмаас 300 мянга гаруй дагагчаа алджээ.

Энэ сарын 7-нд Палестины зэвсэгт босогч Хамас бүлэглэл Израил руу олон мянган пуужин харваж, зэвсэглэсэн этгээдүүд хилийн ойролцоох бүсийн иргэдийг хядаж, олон зуун хүнийг барьцаалсан юм. Израил ч мөн адил Газын зурваст дайн эхэлснийг зарласан бөгөөд хариу арга хэмжээ авч эхлээд буй. Энэ мөргөлдөөний улмаас 1600 гаруй израил, палестин хүмүүс амь үрэгдээд байна.

Тэгвэл энэ мэдээллийн дараа Кайли Женнер “Одоо бас үргэлж бид Израилын ард түмний талд зогсох болно. Аймшигт нөхцөл байдалтай нүүр тулаад буй Израилын ард иргэдтэй хамт бол энэ постыг шэйр хий” гэсэн агуулга бүхий израил хүний постыг инстаграмм хуудастаа хуваалцжээ. Гэвч, энэ сторигоо тэрбээр нэг цагийн дараа устгасан байна. Учир нь түүний пост Палестины далбаа бүхий сэтгэгдлүүдээр дүүрч, коммент бичигчид түүнийг дагахаа болихыг бусдад уриалжээ. Хэдий Женнер постоо устгасан ч, сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаа юм.

Инстаграмм хуудастаа хамгийн олон дагагчтай буюу 400 сая хүн дагадаг Кайли Женнер энэ явдлаас хойш нэг өдрийн дараа 399.7 сая дагагчтай болжээ