ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тайланд, Вьетнамын удирдагчид В.Путиныг урьжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-19

Тайландын Гадаад хэргийн сайд Сретта Тависин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Тайландад айлчлахыг урьжээ. Гэхдээ өдрийг албан ёсоор тогтоогүй аж. Мөн Вьетнамын Засгийн газар ч В.Путиныг урьсан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.

ОХУ Украины хоёр мужийг өөртөө хүчээр нэгтгэж, цэргийн ажиллагаа явуулснаас хойш В.Путин олон улсын тавцанд ганцаардаж, найрсаг харилцаатай улсын тоо нь ч хязгаарлагдсан юм. Олон улсын эрүүгийн шүүхээс Украины эзлэн авсан бүс нутгаас хүүхдүүдийг хүчээр албадан гаргасан гэх үндэслэлээр баривчлах шийдвэрийг гаргасан удаатай. Уг шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс орнууд мөрдөх учиртай. Тайландын хувьд тус дүрэмд гарын үсэг зураагүй аж. 

Тайландын Гадаад хэргийн сайд Сретта Тависин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар “Бүс ба зам” олон улсын форумын үеэр уулзаж, гадаад худалдаа соёлын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Сретта Тависин “В.Путиныг ирэх жил Тайландад айлчлахыг урьсан. В.Путин Пукетын аралд /Тайландын алдартай аялал жуулчлалын бүс/ дуртай, тэнд аялдаг гэж сонссон” хэмээн ярьсан байна. Он гарснаас хойш Тайландад нэг сая орос хүн аялжээ. Өмнө нь Тайланд орос хүмүүсийн визийн хугацаа 30 хоног байсныг гурван сар болгож сунгасан юм.