ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шотландад 1890 оноос хойш тохиолдоогүй байгалийн гамшигт үзэгдэл боллоо

O.Admin
2023-10-19

Шотландад цаг агаарын улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна. Учир нь өнөөдрөөс "Бабет" гэх хүчтэй шуурга шуурч үүний улмаар урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 7-8-нд мөн үргэлжилсэн аадар бороо орсон. Үүнийг 1890 оноос хойш Шотланд улсад тохиолдоогүй байгалийн үзэгдэл боллоо хэмээн тус улсын цаг агаарын байгууллагаас мэдэгдээд байсан юм.

Энэ удаа ч дахин ийм сорилт учирч болзошгүй нөхцөл үүссэн тул өчигдөр /2023.10.18/ Шотландын засгийн газрын Гамшигт тэсвэртэй байдлын танхим хуралджээ. Хуралдааны дараа Тэргүүн шадар сайд Шона Робисон, "Цаг уурын алба улаан сэрэмжлүүлгийг ховор зарладаг. Энэ удаа бидний төсөөллөөс давсан цаг агаарын онцгой нөлөөлөл нүүрлэх төлөвтэй байна. Ялангуяа Шотландын зүүн хойд хэсэгт ойрын хоёр хоногт ноцтой байдал үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж байна” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн тус мужийн оршин суугчдыг замын хөдөлгөөнд оролцох, аялал зугаалгаас зайлсхийж гэртээ байхыг анхаарууллаа.

Цаг агаарын эрс тэс үзэгдэл пүрэв гарагийн 18:00 цагаас баасан гарагийн үд дунд хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд зарим газраар 20-25 см хур тунадас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ВВС

Орчуулсан: Б.Гэрэлзаяа