ОХУ-ын Онцгой байдлын яам Палестины Газын зурвас дахь ард иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 27 тонн хүмүүнлэгийн тусламж илгээснээ өчигдөр мэдээллээ.
Тус улсаас Газыг чиглэсэн хүмүүнлэгийн тусламж Египетээр дамжин зорилтот бүлэгт хүрэх аж. Онцгой байдлын яамны мэдээлэлд дурьдагдсанаар, нийслэл Москвагийн ойролцоох нисэх буудлаас хүмүүнлэгийн тусламжийн тусгай онгоц Египетийн Эль Ариш хотыг чиглэн хөөрсөн байна. Тусламжинд улаан буудай, элсэн чихэр, будаа, гоймон зэрэг хүнсний зүйлс багтсан бөгөөд Египетийн улаан загалмайн нийгэмлэг барааг хүлээн авч, Газын зурваст хүргэхээр тохиролцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч Газын зурвастай хиллэдэг Египетийн Рафах хотод түр цэг нээж, 20 ачааны машин хүмүүнлэгийн тусламж илгээх тохиролцоонд хүрсэнээ өмнө нь мэдээлж байв.