Монголын анхны дуурийн “Алтан пянз” нээлтээ хийлээ

O.Admin
2023-10-20

Монголын сонгодог урлагийн сор болсон Үндэсний дууриудын шилдэг гоцлол дуунуудыг шилж сонгон дуулж эмхэтгэсэн дуурийн дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунтын “Алтан пянз” өнөөдөр Chinzo's дэлгүүрт нээлтээ хийж байна. Энэхүү пянз нь Монголын үндэсний дууриудын гоцлол дуунуудыг хувь уран бүтээлч дагнан дуулж гаргасан "Соло" цомог гэдгээрээ анхныхд тооцогдож буй бөгөөд уг пянзыг Испанид хэвлүүлжээ.

Дуурийн дуучин Ө.Цэрэнчунт “Сонгодог урлаг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхийн тулд дан ганц тайзан дээр тоглох бус CD, кассет, пянз гэх мэт маш олон хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна гэж бодсоны үндсэн дээр уг пянзаа гаргасан. Уран бүтээлчид бид өөрсдөө ажлаа танилцуулж, хийсэн бүтээснээ түгээн дэлгэрүүлж байж Монголд сонгодог урлаг сонирхогч залуус нэмэгдэнэ. Монголын сонгодог урлагийг сонсдоггүй атлаа гадны уран бүтээлчдийн пянзыг сонсдог, амьдралдаа дадал болгочихсон маш олон залуус байдаг юм билээ. Тэдэндээ Монголынхоо сонгодог бүтээлийг сонсгох, үзүүлэх зорилгоор пянзаа гаргаад байна” хэмээн ярьсан юм.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагааны үеэр Алтан пянз хямдралтай үнээр худалдаалагдах аж.