Адал явдалт киноны мастер Жан Хёгийн тухай таван баримт

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-27

БНСУ-ын action төрлийн кино шилдэг жүжигчдийн төлөөлөл Жан Хёгийг 21 жилийн тэртээх “Сэргэлэн охин Ян Сун” нэрээр дэлгэцнээ гарсан цуврал киноны Хан Китэгийн дүрээр манай үзэгчид танина. Харин өсвөр үеийнхний хувьд саяхан “Сентрал” телевизээр үзэгчдийн хүртээл болсон “Хүргэлт ирлээ” цуврал нэвтрүүлгээс гадна адал явдалт цувралуудад бүтээсэн дүрээр нь илүүтэй таних биз ээ. Тэгвэл энэ удаа манай сайт жүжигчин Жан Хёгийн талаарх 5 баримтыг уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ.

Баримт 1

When Jang Nara And Jang Hyuk Act As 'Family' Through Family Drama

Жан Хёг нь түүний тайзны нэр. Түүний жинхэнэ нэрийг Жон Ён Жун гэдэг. 1976 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын Бусан хотноо төржээ. 1997 онд Жан Хёг гэх тайзны нэрээр анхны уран бүтээл болох “Загвар өмсөгч” олон ангит кинонд тоглож байжээ.

Үүний дараа School, Zzang зэрэг кинонуудад туслах дүр бүтээсэн бөгөөд 1999 онд G.O.D хамтлагийн To Mother дууны клипэнд тоглосон байна. Жүжигчнээс гадна маш богино хугацаанд TJ гэх нэрээр реп хөгжмийн урлагт өөрийгөө тамгалж чадсан юм. Тэрбээр 2000 онд TJ project реп цомгоо гаргаж байв.

Баримт 2

Түүний карьер 2001 онд жинхэнэ утгаар эхэлсэн. Тэрбээр жүжигчин Шин Мин А-тай хамтран Volcano High киноны гол дүрд тоглосноор кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээж чаджээ. 2002-2004 он түүний карьерын оргил үе байв. 2002 онд Jungle Juice кинонд тоглосон нь долоо хоног бүр бокс оффисыг тэргүүлж байсны зэрэгцээ "Successful story of the a Bright girl" буюу Монголд “Сэргэлэн охин Ян Сунь” нэртэйгээр гарсан кинонд жүжигчин Жан Наратай тоглосноор түүний нэр дэлхий дахинаа алдаршсан.

Тэрбээр Хонконгийн нэрт найруулагч Фрут Чаны “Нийтийн жорлон” кинонд тоглосон дүрээрээ Венецийн кино наадамд “Special Mention” шагнал хүртэж байв. Windstruck  кино нь хэдий БНСУ-д амжилтад хүрээгүй ч, Японы хамгийн их үзэлттэй солонгос кино болж чадсан байдаг. Гэвч, 2004 оны сүүлээр түүний цэргийн албанаас хууль бусаар зайлсхийсэн нь илэрч, олон нийтийн шүүмжлэлтэй тулгарчээ.

Jang Hyuk to Leave 'Real Man' to Focus on Acting

Үүний дараа Жан Хёг уучлалт хүсч, цэргийн албанд татагдсан юм. Өөрийн карьерын оргил үед цэргийн албанд татагдсан тэрбээр алдар нэрээ эргүүлэн олж авах хүртэл буюу “Боолын ангууч” кинонд тоглох хүртлээ хэдэн жилийг зарцуулсан билээ.

Chuno (2010)

Баримт 3

Жүжигчний карьер нь амжилттай үргэлжилж, алдар нэр нь түгэж байх үед Жан Хёг амьдралын ханьтайгаа учирчээ. Тэрбээр 2002 онд фитнесс зааланд найзтайгаа дасгал хийчихээд харихаар шатаар бууж байхдаа эхнэр Ким Ёо Жиныг анх олж харсан байна. Энэ талаар дурсахдаа “Түүнийг анх харахад гэдэс мушгирч байгаа мэт хачин мэдрэмж төрсөн” гэж ярьжээ.

Jang Hyuk at wedding | Jang hyuk, Jo in sung, Wedding photos

Ким Ёо Жин мэргэжлийн бүжигчин бөгөөд тухайн фитнесс зааланд хичээл заадаг байсан аж. Ингээд Жан Хёг эхнэрээ найрахын тулд 40 эмэгтэй сурагчтай жазз бүжгийн ангид ганцаараа элсчээ. Гэсэн ч энэ арга нь амжилттай болоогүй тул тухайн үед ажиллаж байсан “Please Teach Me English” киноныхоо найруулагчтай ярилцаж, зориуд бүжгийн хэсэг оруулахаар тохиролцож чадсан байна.

Найруулагч нь ч зөвшөөрч, тэрбээр бүжгийн багштайгаа ярилцах шалтаг гаргаж чадсанаар бага багаар дотносчээ. Тэд 2008 оны нэгдүгээр сард гэрлэлтээ батлуулж, анхны хүүхдээ мөн онд өлгийдөн авсан байна. Тэд хоёр хүү, нэг охинтой.

Jang Hyuk Is A Loving Father And Husband Who Would Go To Extreme Lengths  For His “Family” In New Drama With Jang Nara | Soompi

Баримт 4

Гэр бүлтэй болсоноор түүний амьдралд маш том өөрчлөлт гарсан. Тэр өрхийн тэргүүн, хүүхдийн эцэг болсон юм. Энэ тухайгаа “Би өмнө нь ганц өөрийгөө л хамгаалдаг байсан. Харин одоо би надаас хамааралтай, хамгаалах гэр бүлтэй болсон. Миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Анхны хүүхдээ төрөх үед би аавынхаа тухай бодсон. Жижигхээн үрээ унагаачих гээд олигтой тэвэрч чадахгүй будилж байлаа. Тэгээд аав минь ч бас надтай адилхан мэдрэмж авч, сандарч байсан байхдаа гэж бодсон” хэмээн хэвлэлд ярьжээ.  

Jang Hyuk's baby pictures | Stuck on Hyuk

Баримт 5

Жан Хёг урлагийн хүн болоогүй бол багш болох байжээ. Тэрбээр “Би багш болохыг хүсдэг байсан. Хүмүүстэй харилцан ярилцаж, тайлбарлах дуртай” гэж ярьсан байна. Тэр гэр бүлээрээ хамт хооллох дуртай. Жан Хёг Jeet Kune Do гэх тулааны урлагаар 10 гаруй жил хичээллэсэн.Мэргэжлийн таеквандогийн тамирчин байсан юм. Үүнээс гадна тэр моринд хайртай, тэр дундаа монгол морь унах дуртай.