ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ ганцаараа явж буй эмэгтэйчүүдэд зориулж тусгай купен гаргажээ

O.Admin
2023-11-01

УБТЗ ХНН-ээс ганцаараа явж буй эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бүх чиглэлд тасалгаат буюу купе вагоны гуравдугаар купег бүхэлд нь ганцаараа явж буй эмэгтэйчүүдэд зориулжээ.

Харин нийтийн болон унтлагын вагонд үйлчлэхгүй аж. Энэ талаар УБТЗ-аас тодруулахад, “Улаанбаатар төмөр зам зорчигч тээврийн бүх чиглэлд зорчиж буй ганцаараа яваа эмэгтэйчүүдийг эрсдэлд орохоос сэргийлэх үүднээс тасалгаатай буюу хаалгатай дөрвөн хүн ордог вагоныхоо зөвхөн гуравдугаар купенд оруулах үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь бусад хаалгагүй тасалгаа болон нийтийн вагонд хамаарахгүй. Бид энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд 20 гаруй хонож байна. Цаашид иргэд тасалбар авахдаа ганцаараа яваа эмэгтэй хүн гэдгээ хэлбэл гуравдугаар купенд оруулах юм” гэлээ.