ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: 37 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ

O.Admin
2023-11-07

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн гурван өдөр Ховд, Увс, Архангай, Завхан, Булган, Хэнтий Өвөрхангай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгийн зарим хэсгээр 0.0-6.0 мм хэмжээтэй цас орж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн билээ.

Үүний улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон.

Тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Мөн хоёр дүүрэг, найман аймгийн 10 суманд 42 удаагийн цасанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 42 автомашиныг татан гаргаж, 113 иргэний аюулгүй байдлыг хангаад байна.

Төв аймгийн Эрдэнэсант суманд зургаа, Лүн суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон, амь насаа алдсан байна.