Хар тамхи хэрэглэсэн гэх дуулианд нэр холбогдсон BIG BANG хамтлагийн ахлагч Квон Жи Ён буюу G-Dragon шалгуулахаар Инчён дахь цагдаагийн байгууллагад очиж анхны мэдүүлгээ өгчээ.
Ингэхдээ түүнд холбогдох хэргийг үгүйсгэсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Би хууль бус хар тамхины хэрэгт холбоогүй. Үүнийг хэлэх гэж энд ирсэн” хэмээжээ. G-Dragon 2011 онд марихуан хэрэглэсэн хэрэгт шалгагдаж байсан ч, яллагдагчаар татагдаагүй юм.